инээмсэглэл

Хүмүүс яагаад аялан жуулчилдаг вэ? Аялал жуулчлалын нийлүүлэлт нь жуулчны experience-д яагаад чухал вэ?

Бичсэн: Melody



Хүмүүс яагаад аялан жуулчилдаг вэ? Өвөрмөц бөгөөд содон санаа бүхий роман бичигч АНУ-н зохиолч Don DeLillo аялал жуулчлалыг тэнэглэлийн марш хэмээн нэрлэв. Гэр орноо орхин хамаг мөнгөөрөө алс бөглүү нэгэн газар очоод хэдэн зураг аваад замдаа ядарч туйлдан гэртээ эргэн ирээд дахин ажилдаа шургах нь хүмүүсийн хувьд хэвийн үзэгдэл болжээ. Магад хүмүүсийн энэ зан бидний ДНХ-д нуугдмал нэгэн код ч байж болох юм. Балар цагийн өвөг дэдэс маань болох Неандертальчууд Еврази тивийг 200,000 шахам жилийн турш ноёлохдоо Европын өнцөг булан бүрийг сониучирхаж, бүр цаашилбал Монгол, Өмнөд Сибирь хүртэл т...

22:40 - 2008-11-30 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Залууст сургамж болох №2 захидал “Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой”

Бичсэн: Melody

Сайн байна уу? Захиа бичилгүй удчихлаа. Миний захиа танд очсонд маш их баяртай байнаа. Надад олон зөвлөгөө өгсөнд баярлалаа. Таны хэлсэн үг хатуудаагүй ээ. Угаасаа энэ амьдралд ингэж л хатуу зогсох хэрэгтэй юм шиг байна. Манай сургууль 3 жилтэй 90 кредит сурна. 2010 онд төгсөнө. Би сүүлийн 1 жил хадмийндаа амьдарч байгаа. Хүмүүс хадам гэхээр л их эвгүй ойлголттой байх юм. Гэхдээ миний хадмууд тийм биш ээ. Олон хүүхэдтэй айл учраас ийм тийм олон зангүй улс. Олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг биз дээ. Надад сайн хүмүүс таарсан. Нөхөр маань бид 2-ыг эцэг эх дээрээ байлгах ...

15:49 - 2008-11-28 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Тогмид

Бичсэн: Обдоо
За байз Тогмид гээд сайн эр байх. Сайн эр дээ сайн эр . Мөнгө зэээлэхээр ажилдаа ирэхгүй сар гаран бултаад алга болчихно... за энэ ч яахав... Даргатайгаа бааранд таар ч л дээ мань Тогмид. Тэгсэн дарга нь загнаад "Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэж л дээ. Тогмид болохоор "Үгүй би Тогмид биш . Харин надтай адилхан нэг нөхөр Монголд байдаг гээд л байгаа гэсэн."  гээд тас гүрийж гарч л дээ. 3 жил хамт ажилласан дарга нь эрхээ биш хүнээ танихтайгаа байгаа даа. Маргааш нь өрөөнд нь арьсаа өвчүүлсэн гэсэн . Ер нь овоо муу гар даа. Нэг сэжигтний цээж зургийг авахуулсан юм. Доор нэг давхарт жижүүрийн ши...

15:34 - 2008-11-27 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

"Монгол Улсын Аялал Жуулчлалын салбарын үйлчилгээг худалдан авагчдын сэтгэлзүйн онцлогоос хийсэн зарим ажиглалт" судалгаа

Бичсэн: Melody

Тухайн барааг ямар нэгэн худалдан авагч чухам яагаад сонгодог талаар зөвхөн жуулчдын санал асуулгад үндэслэн ойлгож мэдэхэд бэрх. Хичнээн хүн Баян-Өлгийн Бүргэдийн аяллыг худалдаж авах бол гэсэн асуултанд хариулахын тулд бид тухайн орны түүх соелын уламжлал, хүн амынх нь сэтгэлзүйн хэрэгцээний талаар тодорхой мэдсэн байх хэрэгтэй. Улс, бүс нутаг бүр өөрийн гэсэн соел, дээдэлж хүндэлдэг зүйлтэй байдаг. Үүнтэй уялдаад Англичууд Америкчуудыг бодвол чөлөөт цагаа гэр орондоо өнгөрөөх илүү дуртай учир тэдний дунд цэцэрлэгийн хашаа барих зориулалттай материал бүтээгдэхүүний хэрэгцээ их ажээ. Их Бри...

00:21 - 2008-11-26 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

"Иргэдийн чөлөөт цаг болон автомашины хэрэглээ" судалгаа

Бичсэн: Melody

1-р бүлэг: Оршил
Канадын социологичийн хэлснээр (Marshall McLuhan,1980) өдгөө автомашин нь хотын оршин суугчийн өөрийгөө хамгаалах болон бусдаас тусгаарлах хөө хуяг болжээ.
Монгол Улс 2006 оны байдлаар 141468 автомашинтай байсан бөгөөд үүний 55.9 хувь нь Улаанбаатар хотод төвлөрчээ. 2007 онд нийслэлийн хэмжээнд нийт 89.663 автомашин тоологдож байсан бол 2008 оны 6-р сарын байдлаар Авто тээврийн хэрэгсэлийн улсын үзлэг, тооллогод нийт 108870 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 4.07 тэрбум төгрөгийг нийслэлийн замын санд төвлөрүүлжээ. Энгийнээр ойлгоход нийслэлийнхний хэрэглэх тээврийн хэрэгслийн ...

23:23 - 2008-11-25 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Би чадна хүүхдийн төв

Бичсэн: Обдоо

Гэр орондоо хичээл номоо давтах боломжоор тааруу, номын сангаар үйлчлүүлж чаддаггүй, мэдээлэл олж авах бололцоо хязгаарлагдмал хүүхдүүдэд зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие даан сурч, боловсрох орчинг бүрдүүлэх замаар тэдний хөгжлийг дэмжих, оюунлаг, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх зорилготой.  

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно.

 

ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

 

Номын сангийн үйлчилгээ Шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхсон сэдвээ судлах Сонирхолтой ном унших Гэрийн даалгавар хийх, хи...

16:45 - 2008-11-19 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

Хүүхдийн "БИ ЧАДНА" төв

Бичсэн: Обдоо

Тус төвөөс хүүхдэд хандан хүргэж, зохион байгуулж буй бүхэн үнэ төлбөргүй байх болно. Түүнчлэн Монгол хүүхдийн сайн сайхан ирээдүй, хөгжлийн төлөө гэсэн сэтгэлтэй иргэд, хамт олон, байгууллагын хандиваар босч байгаа төдийгүй төвийн цаашдын хэвийн үйл ажиллагаа ч мөн хандивт тулгуурлах юм.

 

 Сэтгэлийн өглөгөөр бүтсэн энэ төв нь нэг дор 25-30 хүүхдэд үйлчлэх хүчин чадалтай бөгөөд Номын сангийн үйлчилгээ, Компьютерийн сургалт,  Авъяас чадвар хөгжүүлэх нэмэлт хөтөлбөр, Иргэний боловсрол олгох нэмэлт хөтөлбөр, Сонирхолтой уулзалт, ярлцлага, лекц, Хүүхэд, эцэг эхчүүдэд хандсан мэдээлэл, зөвлөг...

16:33 - 2008-11-19 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичих

Бие даасан чөлөөт хэвлэл мэдээлэл.

Бичсэн: Обдоо

                    

Мэдээлэлгүйгээр хариуцлага үгүй. Мэдээлэл бол эрх мэдэл . Мэдээллийг олон хүн эзэмших  тусам эрх мэдэл тэр хэмжээгээр тархдаг. Ард түмэн мэдээлэл олж авах бололцоотой  байна гэдэг  бол улс үндэстэндээ итгэлтэй байх нэгэн тулгуур зарчим болдог. Олон нийтэд  мэдээлэл  хүргэх  зарчмын гол хэрэгсэл нь хараат бус , чөлөөт  хэвлэл мэдээлэл юм.

      

             Хэвлэл мэдээллийн  эрх чөлөө

 

Нийгмийн зүгээс аливаа үйл ажиллагааны  хэдий чинээ нээлттэй , ил тод  хэв маягийг  бий болгоно  төдий чинээгээр  олон нийтэд  мэдээллийн  хүртээмж нэмэгдэнэ. Нөгөө талаар  хэт их м...

17:56 - 2008-11-18 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Гадаадын иргэдийг албадан гаргах үндэслэлийг тайлбарлах нь

Бичсэн: Обдоо
   

                Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай 1993 оны хуулийн  30 дугаар зүйлд гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах үндэслэлийг дурдахдаа: а/.Монгол Улсад хүчин төгөлдөр бус болон хуурамч бичиг баримтаар орж ирсэн буюу оршин суух хугацаа нь дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; б/.Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу буцаан авсан боловч тухайн гадаадын иргэн тус улсаас гарч явахаас зайлсхийсэн; в/.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл...

15:13 - 2008-11-18 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Талархжийнаа

Бичсэн: Обдоо

Үхэх дөхлөө. Машинд мөргүүлээд... Сэхээнд 2 хоноход 6 хүн дэргэдээ өнгөрөхийг нүдээрээ үзлээ…. бурхан минь …..залуучууд нэгнээ яасан ч хайрлахгүй зоддог болсон юм бэ дээ ?  Хэдэх ч үг алга . Эх хүнний нулимс…. Би бүүр шоконд орсон. Үхэл надаас ойрхон эргэлдээд байна мэт. Нүдээ анихад, чихээ таглахад ч ёолж байгаа, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүний тэр мөч чихэнд улам чанга дуулдана. Ээжийгээ дүү нарыгаа сэтгэл санааг нь мөн ч их зовоолоо. Бурхан минь танд баярлалаа. Амьд мэнд  хийж бүтээх эрч хүчийг минь сэргээж, юу хийх ёстойг минь хүчтэйхэн шиг сануулж өгсөнд маш их талархаж байна. ...

15:22 - 2008-11-14 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody