инээмсэглэл

тамхи бид 2-н үерхэл

тамхи гэдэг нөхөртэй анх 1994 он буюу 7-р ангидаа три баготорий гэдэг тамхины "3-н баатрын дүрстэй" хайрцаг цуглуулах шалтгаанаар үерхэн нөхөрлөж эхэлсэнээс хойш одоог хүртэл даруй 15-н жил ёстой өвөр түрийндээ орсон андууд шиг хүзүү сээрээрээ холбогдож гэрт гадаа гудам талбай автобус машин ер нь би хаана л явна тамхи кармаанд ороостой дагаастай яваастай.

Энэ хугацаанд татаж үзээгүй тамхи гэж байсангүй ямар тамхи хаана л гарна бүгдийг татаж сонирхоно гэээч зарим нэгээс нь ишилбэл ВТ Родопи ТУ-134 Стюардесс Маршалл Магна Монтекарло гэж эхлээд л .... Марлборо парлиамент кэнт майлдсэвэн хүртэл, дурьдах юм бол энүүгээр дүүрэн нэр болхоор их юмаа

тамхи гэдэг нөхрийн хортой талыг дурьдвал тоо томшгүй байх агаад ашигтай тал гэх зүйл нэгээхэн ширхэг ч байхгүй байх нь хачирхалтай

саяхан тамхиа татаад найз нартайгаа буу халж сууж байгаад тамхи гэдэг найздаа буюу сайн дураараа өөрийгөө хордуулах хорондоо 15-н жилийн хугацаанд хичнээн төгрөг зарцуулсаныг тооцож гаргаснаа сонирхуулбал

жич хамгийн багаар тооцсон тооцоо шүү

өдөрт 10 ширхэг тамхи энэ нь сард 300ш жилд 3600ш 10 жилд 36000ш нийт миний татсан 15-н жилд 54000 ширхэг тамхийг уушигласан байх юм 1 ширхэг тамхийг хамгийн багаар дундачлаад бодоход 50 төгрөг гэж үзвэл 2 сая 700 мянган төгрөг болж байна за энэ жапанд ирээд жил гаран амьдрах хугацаандаа л гэхэд ойролцоогоор 84000 еэн буюу 1260000 төгрөгийг ашгийн төлөө бус хорын төлөө зарцуулсан байнаа гэж ... овоо тоо гарсан байгааз

зиа энэ ч яахав гарах юм нь гараал биз гэж бодоход үнэхээрийн бодоод бодоод тамхи татсанаас ашигтай зүйл нэг ширхэг үгүй ядаж нэгийн талыг ч олж харсангүй...

Тамхи заваан үнэртэй муухай юм гэдгийг 2 настай бяцхан охин минь хүртэл мэдэж байхад 30 хүрч яваа миний бие өдий олон жил ашиглахдаа мэдрээгүй ирсэн нь бас хачирхалтай

Саяхны нэг өдөр нэтээр охинтойгоо мэссэнжирдэж байгаад хальт тамхи асаагаад өрөөнөөс гархыг охин минь камераар харчиж тэгээд тамхиа татчаад ороод иртэл
- ааваа та тамхи татаад байгаму тамхи чинь их муухай ш дэ би дургүй шүү хөөе гэж ирээд л эгээл том хүн шиг хялалзаж цэхэлзээд дургүй байна гэдэг нь жигтэйхэн

за за олон юм нуршаад байвал нуршаад байхаар байна шууд гол асуудал гэвэл яг одооноос эхлээд яг энэ блогийг бичиж байх хугацаанаас эхлээд 2010 оноо тамхигүй угтахаар, хөөрхөн бяцхан охиндоо амалсан амлалтаа биелүүлэхээр тамхитай үерхсэн 15 жилийг дуусгахаар цэг тавихаар шийдлээ

кармаанд байгаа тамхиа хаяад тамхины холбогдолтой бүх зүйлээ хогийн савруу чулуудаад өнөөдрөөс эхлээд тамхигүй орчин эрүүл бие саруул ухаан гэсэн уриан доор өөрийгөө зоригжуулж нэг ч гэсэн ухаалаг алхам хийхээр шийдсэнээ эрхэм нөхөд та бүхэнд уламжилж байна

үүнийг уншаад та ч гэсэн надтай нэгдээрэй гэж хэлмээр байна

би чаднаа та ч чаднаа бид бүгд чаднаа

ашиггүй зүйлд мөнгөө зарцуулж өөрийгөө хордуулж амьдрахаа болъёоо залуусаа


нэгдээрэй

09:32 - 2009-12-18 - Сэтгэгдэл бичих

Эрүүл мэнддээ анхаардаг, хорт зуршилаасаа салахыг хүссэн хүмүүст зориулан АНУ-д үйлдвэрлэсэн тамхинаас гаргах наалтыг санал болгож байна. Уг наалтыг хэрэглэсэнээр тамхи татах дуршилгүй болж таны бие эрүүлжих болно.Наалтны %-д 95 %-ын баталгаатай та хэрэглээд үз сайн үйлсийн төлөө монголыхоо ард түмэнд зориулан манай NTS Mongolia ххк АНУ-аас албан ёсоор нийлүүлж байгаа юм. Хаяг: Баруун 4 зам, Голомт хотхон, Хүрээ гоёл дэлгүүр .Утас: 96662365 99134023 гоё шүү

NTS Mongolia xxk (зочин) - 16:18 - 2010-03-11

Зовлон нэгт

гархиймсан

Зочин - 08:06 - 2010-01-08

Би ч ёстой аргагүйн эрхэнд тамхинаас гарч байгаа хүндээ. Энэд тамхи нь үнэтэй гэдэг нь sick . Монголд энэд нэг хайрцаг тамхи авах мөнгөөр багадаа л 10 хайрцагийг авна. Эхлээд л бага багаар татдаг байлаа. Сүүлдээ зсс, бүр хаясоон. Гэхдээ Монголдоо очоод л буцаад татаад унанадаа, гуниглах

Уйланхай - 21:28 - 2009-12-30

mash sain baina

mani chin tamhinaas garaad hagas jil bolj baina
charmainaa andaa 2 uulaa ter chigt ni hayaaraai

obdoo - 09:23 - 2009-12-23

Хүүхэдтэй болохоосоо өмнө уг нь эртнээс хаяж байвал хүүхэд эрүүл чийрэг өсдөг. Жирэмсэн байхдаа татдаг байгаад гарсан байсан ч, дөнгөж жирэмслээд гарсан байсан ч бас л хүүхэд нь нэлээн өвчин ороомтгой байдаг юм. Уг нь эр эм гэлтгүй л гарсан нь дээр дээ...

Зочин - 21:37 - 2009-12-21

Би харин тамхинд ордог баатар болсон чинь ердөө ч чадаагүй шд. Яаж татдаг болох уу. кккккккккккк хэлээ гаргах

жигүүр

Зочин - 16:19 - 2009-12-21

хаха хүүгийн тэр найз эрэгтэй биз дээ. эрэгтэй хүн тэгжаам чинь эмэгтэй хүн төрөхөөс ялгаагүй юм болохым байна л даа. яшиг яшиг энэ хүүхнүүд тамхинаас гарчаахаар төрцөн нь дээрийн бусуу хүүхэдтэй болонгоо тамхиа хаядаг аай инээх

director - 11:16 - 2009-12-18

хэхэ

гарна да гарна хэхэхэхэ баярлалаа зөвлөмж өгсөнд бас багт бүртгүүлсэнд

mr Бабу - 10:45 - 2009-12-18

Манай найз бас гарах гэж байгаа. Ер нь удаан татсан хүмүүс бол эхний нэг сар зовдог гэсэн, зүүдлээд, худалдаж авчих гээд, бүүр татаж яваа хүнээс гудамжинд гуймаар санагдаад байдаг гэсэн. Бүүр тэгээд болохгүй бол бохь энэ тэрийг нь аваад зажлаад үзэхгүй юу тээ. Ямар ч гэсэн хөгжөөн дэмжигчийн багт бүртгүүллээ ярзайтал инээх

xvv - 10:43 - 2009-12-18

тамхи таны биед хортой тул тааралдсан газарт нь татаж устга гэжаам даа хохо. тэр тоо хэмжээ үр дүн ч бас чанга тоо байна шүү ярзайтал инээх

director - 10:41 - 2009-12-18

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody



:-)
 
xaax