| инээмсэглэл |
Гэрэл унтарлаа...
23:09 - 2008-12-13 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихХар тамхины тухай 16 баримт1. Мансууруулах бодис /наркотик/ грекийн "наркотикос" гэдэг үгээс гаралтай бөгөөд анх 2000 жилийн өмнө Грек, Кипрт үүсчээ. Грекууд хатаасан, цагаан, намуу цэцэгийн хар тамхийг Морфей бурхны зүүдийг хүндэтгэх ёслолуудын үед хэрэглэж эхэлжээ. 2. Героин нь хар тамхинд хадгалагддаг алкалоидуудын нэг морфиноос үүссэн бөгөөд 20-р зууны эхнээс түүнийг өвчин намдаагх, унтуулах, хоргүй зүйл хэмээн эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж, шуудангийн цэсээр илгээж байв. Героиноос болж Женис Жоплин, Жими Хендрикс, Кит Мун, Брайан Жонс, Грэм Паркинз зэрэг рок одод нас барсан юм. Тэрбумд ганц төрөх а... 20:44 - 2008-12-12 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичихMinii emeed zoriulsan duuМиний ээж ачтан та 2008-03/07
Хоёр зууныг өртөөлөн амьдаоч Хоёргүй сэтгэлээр ханиа халамжилж Хорвоогийн жаргалыг эдлэж амьдрсан Хосгүй их азтан Миний ээж та ачтан Ховорхон заяат үрс биднийгээ Хүний дээд хүн болгох гэж Зовлонг сөрж , жаргалыг дагаж Зуны наранд сүүдэртээ авч Өвлийн хүйтэнд өвөртөө багтааж Ангаж цангахад Ариун сүүгээрээ ундаасан Аяа миний ээж та ачтан Өр зүрхээ сэмрүүлэн байж Өрөөлийн үрийг ч хүн болгодог Өнчин ишгийг ч мал болгодог Өөдөсхөн зүйлийг ч далайн чинээ өсгөдөг Өр нэхдэггүй өглөгч Алтан гартан Ариун сэтгэлтэн Миний ээж та ачтан Ү... 21:38 - 2008-12-11 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихХүмүүст дажгүй сэтгэгдэл төрүүлэхийн тулд магтаал урсгах уу?
14:18 - 2008-12-08 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичихТөгссөн завдалт
Зам гараад л явж байсан юм. Багшийн дээд сургуулийн автобусны буудлын тэрүүгээр.. /за байз/ цаагуур нь нэг зам байдаг даа. Яагаав дээ баахан төмөр цагаан киоскууд байдаг ш дээ. Санаж байгаа биз дээ тэрний урдуур нэг тийм машинууд яваад байдаг туслах зам байдаг юмаа. Яг тэрүүгээр явж байлаа ш дээ.
Тэгээд л яг гарцаар гараад л явж байсан чинь нүдний үзүүрт нэг юм сүүдийгээд л ороод ирлээ шүү... Золиг гэж ..самбаачлах хором тун бага байлаа. за ямар ч гэсэн машин дайрах нь гэсэн бодол тархинд эгшин зуур харван орж ирэхийн зууртгүй үсрэв. Амьхандаа хамар дээр нь гар... 11:09 - 2008-12-05 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичихМюсли - хоол уу хор уу? Үзэмж төгөлдөр болгох өглөөний унд+эрч хүч+эрүүл мэнд=шидэт хольцМюсли гэгч энэ гялгар уут, хайрцганд савласан малын тэжээл шиг хүнсийг ер ойлгохгүй олон жил явлаа. Жуулчид өглөөний цайндаа сүүтэй хольж идэх дуртайг нь яана. Хааяа амны зугаа гаргах гэж, тогооч ах нартай хууч хөөрөх зуураа "овьёос" дундаас нь ганц нэг ширхэг самар, үзэм, жимсний хэлтэрхийг нь түүдэг байлаа. Дүү нар олигтой тэжээллэг хоол унд идэж чадахгүй байгааг эгч хүн болж төрсөн би ажиглалгүй яахав. Намар дэлгүүр хэсэхдээ нэг уут мюсли 3500 төг-р авлаа. Нөгөөдөхөө жигтэйхэн хуурамч дүр гарган магтаж магтаж өглөө нь сүүтэй холиод хоёр дүүгээ тэжээв. Үзэм, төрөл бүрийн самар, бас бол... 19:21 - 2008-12-04 - Сэтгэгдэл {5} - Сэтгэгдэл бичихМиний хайртай хүн
Ойрд талийгаач аавыгаа санаад ихээр үгүйлж байна. Энэ бүхний ард гэр бүлийг маань яаж авч явдаг байсан юм бэ гэдэг нь миний хувьд оньсого хэвээр . Би өөрөө ч гэр бүлийн хүндрэлтэй асуудал энэ тэрээ хүнд нэг их яриад байдаггүй. Хэзээ нэгэн цагт хүнтэй суугаад явахаар өөрөө энэ зовлонг хангалттай мэддэг болох байх даа. Хийх ажил түм бум байгаа ч ард гарчихна гэж сэтгэлд багтаад байна. Би хийж чадах юмандаа, амжиж хийх юмандаа ам гардаг. Аав маань ч тийм хүн байсан. Энэ ховор чанарыг надад сургамжилж үлгэрлэж, өсгөсөн аавдаа их баярлаж явна даа. Олон ч хүнийг хоолных захад хүргэж, хүний энэтэй...
13:35 - 2008-12-04 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичихЧи бид дурсамжинд нь амьдарна
Гэрэл зураг үзэж суусан хүү эмээ та энд онгоц жолоодох гэж байсан юм уу даа гэв.Нартын амьдралаас алслаж буй сүүмгэр нүдээрээ залуу насныхаа дурсгалыг дахин нэг тодоос тод харахыг хүсэвч нэгэнт нүд нь юм гүйцэж харахаа больсон эмгэн: би ямар хувцастай байна гэж асууснаа, хүүг хариулах завдал олголгүй өөрөө өмсөж байсан хувцасаа, зургийг ялигүй салгалж буй нас дарсан гарынхаа үрчгэр нарийхан эрхий хуруугаар, арьсаараа харж байна уу даа гэмээр нэгд нэгэнгүй яв цав дүрслэн хэлэв.
Хэрэв зээ тэр эмгэний харц зураг руу биш өөр тийшээ жишүү хараагүй байсансан бол та бидний хэн нь ч эмгэн сэм... 17:42 - 2008-12-02 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичихМонголчуудыг дуурайн хөглөсөн Австрали эрУнгар хүртэлхи өргөн уудам ертөнцийг цагтаа байлдан дагуулж байсан өвөг дээдсийг маань дууриан 2004 оны зун Хархориноос морьдсон Австралийн иргэн Tim Cope анх 18 сар аялахаар төлөвлөж байсан боловч 2 жил хагас мориноосоо буусангүй хөглөв. 2 удаа морьдоо малын хулгайч нарт алдаж байсны нэг тохиолдол нь анх Монголд аялалаа эхлээд 5 хонож байтал 3 морио алджээ. Ихэд сэтгэлээр үнаж байв гэнэ. Казахстаны нутагт явж байхдаа газрын зураг дээр тэмдэглэгдсэн нэгэн бөглүү тосгонд хүрэхийг яаран чавхдсаар зарим ачаагаа хаана алдсанаа ч мэдсэнгүй, нэг морины хөлийг гэмтээж, яарвал даарна гэгчээр тэр т... 15:19 - 2008-12-02 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичихТаны дотоод нөөц, боломж, хүч юунд хүргэж чадах вэ?Энэ залууд АНУ-н Юта мужийн нутагт орших Blue John Canyon хэмээх хавцалд ханан хаданд авирч байхад нь эмгэнэлт явдал тохиолджээ. Хагас тоннын жинтэй том хад нурж Aron-ы баруун гар хаданд дарагдан хавчигдсанаар урхинд оржээ. Угийн хүн ч амьтан ч харагдаж үзэгддэггүй, жинхэнэ бөглүү, алслагдмал нутаг учраас найдах зүйл байсангүй. Aron угийн ганцаарчилсан авиралт, аялал хийдэг, айдас гэгчийг мэддэггүй нэгэн. Тав хоногийн дараа AronRalston хавцалаас гарч явлаа. Гэхдээ өрөөсөн гар нь тэнд үлджээ. Халаасны хутга аминых нь оронд гарыг нь авчээ. Одоо Aron ханан хаданд авирсаар байгаа төдийгүй,... 15:04 - 2008-12-02 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих
|
Тухай: инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2010 онд юунаас гархуу - шинэ онын мэнд залуусаа - эрхэм блогчид - 10 хоночихсон шүү - охаёоо 4 дэх өдөр шүү - 2 дахь өдөр - охаёоо - тамхи бид 2-н үерхэл - өглөөний мэнд - саятан - барилга - эрхэм блогчид Найзууд - Обдоо - Melody |