инээмсэглэл

“Өршөөл үзүүлэх тухай хуулийн үр нөлөө”

Бичсэн: Обдоо
 

Нэг. Нийтлэг зүйл

-       Хариуцан гүйцэтгэх нэгж: Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор

-       Зорилго: Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомжийн биелэлт, түүний эрүүгийн нөхцөл байдалд үзүүлсэн үр нөлөөг судлан дүгнэж, хойшид анхаарвал зохих асуудлаар санал, зөвлөмж боловсруулна.

-       Судалгааны ажлыг секторын эрдэм шинжилгээний дэд ажилтан Г. Батчимэг хариуцан зохион байгуулж, 2010.6.4-2010.12.20 хүртэлх хугацаанд гүйцэтгэнэ.

Хоёр. Судалгааны арга зүй, зарчим

Судалгаа явуулахад баримтлах зарчим:

-       Судалгааг аливаа улс төрийн байгууллага, албан тушаалтны бодлого, нөлөөллөөс ангид бие даа...

14:51 - 2010-06-22 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын 2010 онд хийж буй судалгаа

Бичсэн: Обдоо
ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн сектор  нь Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хөгжлийн стратеги хөтөлбөр болон 2010 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн ажлаа улирлаар төлөвлөж байна.

        Нэг. Эрдэм шинжилгээ /судалгаа/, сургалтын чиглэлээр

            Энэ оны эхний хагасад  Хүрээлэнгийн төлөвлөгөөний дагуу 6, секторын төлөвлөгөөнд тусгасан  2, нийт 8 судалгааны 7 ажил гүйцэтгэв. Үүнд:

 1/ Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгатай “Хуулийн хариуцлагад үндэслэлгүй татагдсан, цагдан хоригдсон, хилс ял шийтгүүлсэн, эдэлсэн хүмүүсийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөх төлбөрийн х...

10:54 - 2010-06-22 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Rehabilitation of offenders

Бичсэн: Обдоо

                     “Шоронгоос суллагдсан хүмүүст нийгэмд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх бодлого боловсруулах”   судалгааны ажлын төлөвлөгөө

          Судалгааны ажлын үндэслэл: Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай /1997 он/ хуулийн 15 дугаар зүйлд “Хорих ял эдлээд суллагдсан хүнд захиргааны хяналт тогтоох” гэсэн хэлбэрийг хуульчилж өгчээ. Энэ нь хорих ял эдэлсэн, эсхүл түүнийг давтан үйлдсэн хүн хорих ял эдэлж суллагдсан бол дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс нь урьдчилан сэргийлэх зорилгоор тусгагдсан төрийн чиг үүргийн нэг болгон оруулсан байна.  

        ...

10:36 - 2010-06-22 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

ХОХИРЛЫН ТӨРӨЛ, ХЭМЖЭЭГ ТОГТООЖ, ҮНЭЛЖ БУЙ БАЙДАЛ

Бичсэн: Обдоо
 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол., Судалгааны тайлангаас., 2008 он

                                                                                                                                  Судлаач Г.Оюунболд


 а/ Хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх талаархи эрх зүйн зохицуулалт

 Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан “Хохирол нөхөн төлүүлэх эрх”-ийг хангах, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагааны үндэс нь хохирлын төрөл, хэмжээг тогтоох, үнэлэх асуудал юм. Учир нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хохирлын төрөл, шинж, чанар, хэр хэмжээг зөв т...

09:02 - 2010-06-22 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

1050 төгрөгний ялалт

Бичсэн: Обдоо
 Үсээ муухан засуулчихвал ч юм уу эсвэл гуанзанд амт муутайхан хоолонд орчихвол тэр өдөртөө л сэтгэл санаа тогтворгүй, муухай ааштайхан байдагсан. Одоо ч тийм л дээ. үүний тухай үл өгүүлэн өгүүлэх нь: Хэрчсэн гурил аваад... Найз бүсгүйтэйгээ сайхан хоол идэх гэж байгаа санаатай. Гэртээ ирээд үзтэл бүүр аймаар хөгцөрчихсөн байсныг яана. Тухайн үедээ уур хүрч ийм юм зараад байхдаа яахав дээ гэж хэмээн бухимдах...  Хүмүүс ер нь ийм юман дээрээс л их стресст ордог байх. Асуудлын гол нь1050 төгрөгний үнэтэй гурван уут гуриландаа байгаа юм биш хүний идэж байх ёстой гурилыг хөгцөрүүлчихээд зарж байга...

05:39 - 2010-06-22 - Сэтгэгдэл {13} - Сэтгэгдэл бичих

КРИМИНОЛОГЧДИЙН УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

Бичсэн: Обдоо
 ХЗҮХ, ГХУСАЗЗ хамтран криминологийн чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг судлаач, эрдэмтэдийн уулзалт ярилцлагыг 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулав.

Уулзалт ярилцлагыг нээж ХЗҮХ-ийн Эрүүгийн эрх зүй, криминологийн секторын эрхлэгч Ж.Энхнасан нээж үг хэлэв. Уулзалтанд “Орчин үеийн криминологийн чиг хандлага”, сэдвээр докторант Бм.Батзориг, “Монгол Улсын криминологийн уламжлал, шинэчлэл” сэдвээр  Sc.D Н.Жанцан тус тус илтгэл тавьж, ХЗҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Б.Чимид, доктор С.Жанцан, доктор Д.Зүмбэрэллхам, доктор Г.Гантөмөр, ЦЕГ-ын МДШТ-ийн...

15:05 - 2010-06-15 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Serial killer - 14

Бичсэн: Обдоо

Paul Bernardo, Karla Homolka нар

"The Ken ба Barbie алуурчид" хэмээх хэн нэгний даажигнан өгсөн хочоор танил болсон Канадын Paul Bernardo ба Karla Homolka нар 1990 өөд оны үеэр өсвөр насны охидыг хүчирхийлсэн цуврал аллага үйлдэж дуулиан тарьсан хосууд. Гэмт хэргийн ертөнцөд иймэрхүү дуулиан тарьсан цуврал аллага үйлддэг хосууд цөөхөн байдаг бөгөөд тухайн үедээ гэмт хэрэг судлаачдын дунд чамгүй маргаан үүсгэж байсан түүхтэй.  

Хамтын амьдрал: Дуулиан тарьсан аллага үйлдсэн хамтрагчид ихэнхи нь нөгөөгийнхөө нөлөө, дарамтанд гүнзгий автан, “зоосны хоёр тал”-ын үүргийг гүйцэтгэж, түүнээсэ...

14:05 - 2010-05-28 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Serial killer -15

Бичсэн: Обдоо

Aileen Wuornos  /1956-2002 он/

1956 онд Америкийн Мичиган мужид төрсөн тэрээр дэлхийн шилдэг эмэгтэй цуврал алуурчдын жагсаалтын эхний 5-д яах аргагүй ордог. Ер нь эмэгтэй цуврал алуурчин дэлхийн хүн төрөлхтний түүхэнд төдийлөн олон биш байдаг бөгөөд энэ удаад та бүхэнд сонирхолтой бас сургамжтай байх болов уу гэсэн үүднээс хүргэж байна.

Бага нас: 1960 онд ээж нь түүнийг ахынх нь хамт орхин одсоноор өөрийн эмэг эхэд үрчлэгджээ. Охин эмэг эхийндээ байх хугацаанд бага наснаасаа ахтайгаа бэлгийн харьцаанд орж , 13 настайдаа үл таних хүнд хүчиндүүлж улмаар жирэмсэн болсон байна. Эмэг эхийн хатуу х...

16:24 - 2010-05-19 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Theif

Бичсэн: Обдоо
Хулгайчийн тухай чангаар ярьж, жигшин бичиж зургийг нь самбарт наадаг байсан цаг саяхан. Одоо ч дэргэдээ байгаа хүнээ ч хэлэхээ байж дээ. Сайтуудаар хэсэж явтал хөөрхий цуврал алуурдчын тухай нийтлэлүүдийг маань тусдаа блог хүртэл нээгээд магтуулаад, өөрсдөө орчуулсан мэтээр их л ид хав болгон бичсэн байх юм. За даа нэг их сүйдтэй юм биш ч гэсэн бусдын зүйлийг зөвшөөрөлгүй авах нь жирийн нэг гамбир идэхтэй адил зүйл болж.   Тэглээ гээд би ч бухидаж, уурлаад байх нь хаашаа юм. Блог дээр өөрийн хөлс хөдөлмөрөө гаргасан зүйлээ зүгээр нэг хулгайд алдчихамгүй байгаа учраас цаашид зүгээр тэмдэглэлүү...

16:02 - 2010-05-12 - Сэтгэгдэл {8} - Сэтгэгдэл бичих

Serial killer - 13

Бичсэн: Обдоо

 “Ногоон голын алуурчин”

“Ногоон голын алуурчин” нэрээр алдаршсан энэ эрхэм цуврал алуурчид дотроо толгой цохидог цөөн хэдэн шилдгүүдийн нэг. Цуст цуврал алуурчныг Гари Леон Риджвей гэдэг. “Би алсан цогцсоныхоо өнгийг хэрхэн өөрчлөгдөж байгааг харах дуртай.” гэсэн нь түүний үг.

Бага нас: Өсвөр насандаа Риджвэй /Gary Ridgway/ үе тэнгийнхээ нэгэн хүүг алсанаар түүний сэтгэцэд гэм суусан байж болох талаар судлаачид дурджээ. Хамтдаа усанд наадаж байсан хүүг хөлнөөс татаж живэн живтэл нь дарсан боловч насанд хүрээгүй байсан учраас эрүүгийн хариуцлага хүлээлгүй өнгөрч. Энэ л үед өсвөр насны хүү...

14:56 - 2010-05-01 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody