инээмсэглэл

1 нэг нас хүрчээ …. Obod

Бичсэн: Обдоо
 

1 нас хүрчээ. Обод… хөлд орж байгаа хүүхэд яаж алхдаг билээ?. Эх барьж авсан блогмн дээ баярлалаа. “Идэж өмсөх зүүхээр” блог ямар дутаана гэж байх биш дээ. Хаяадаа тулга тойрсон бичлэг хийсээр нэг жил өнгөрчээ. Хов жив ч гэх хэцүү авах ч  юмгүй бичлэг бичсээр нэг жил өнгөрчээ. Яасан ч хурдан юм. Блогоосоо авах гэхийн ухаанаар хандаад их юм сурсандоо. Олон сайхан танилтай, найзтай, нөхөдтэй болжээ….

Би энэ бүхнээс юу олж авав…..?. Мэдээж би хамгийн баян хүн болсон... Өөрийгөө өөрчилж чадсан… нийгмийн идэвхээ сэргээлээ… ядаж санаагаа илэрхийлж, бичиж сурлаа. Ухаарал хайрласан олон бичлэгээс...

18:23 - 2008-08-27 - Сэтгэгдэл {17} - Сэтгэгдэл бичих

Хэрүүлийн бузар

Бичсэн: Обдоо

 

Хэрүүлийн бузар гэж нэг юм байх...

    Автобусанд ороход 2 хүн хэрэлдэж байв. Бүүр хашгирч гуугачаад л үнэн аймаар. Хараалын үг баруун солгойгүй чихний хажуугаар урсана… Ажил дээр очиход дарга албан хаагч хоёр хэрэлдэж байна. “Чи зайл”, “чи яв”, “үх чи” гээд л хараалын бус “эелдэг үгс” чихний хажуугаар урсана. Блог руу орно хэн нэгний бичсэн юман дээр баахан хэрүүл “Чи болиоч” “яваач чи” “битгий тоо” “миний үзэл бодол чамд ямар хамаатай юм” гээд л нүдний урдуур бичлэг, comment урсана.

            Байгаа хорвоо дэлхий дээрээ, давчуу амьдрал дундаа хэрэлдээд, муудалцаад явахад бүтэх ажи...

21:48 - 2008-08-25 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Би яамаар байна гээч.... ?

Бичсэн: Обдоо

Би яамаар байна гээч.... ?

Зуслангийн эсвэл байшингийн тагтан дээр халуун цай ч юм уу кофе уугаад, шиврэн орох бороог ажин, бага зэргийн уйтгартай хөгжим сонсоод элдэв зүйлийг эргэцүүлэн, дув дулаахан ноосон цамц өмсөөд , дүүжин сандал хөдөлгөн суух тэр мөч надад хамгийн сайхан байдаг. Энэ үед хайртай хүн /эсвэл хайртай болох/ маань дэргэд байвал за тэгээд л эрхэлж дуусахын гайхамшигийг үзүүлэх байсан биз. Яг одоо би тэгмээр байна......... бороо гэж.... хүн бүрийг л гэгэлзүүлэх юм дaа...  /Obdoo/

...

11:47 - 2008-08-20 - Сэтгэгдэл {10} - Сэтгэгдэл бичих

....zygeer shahuu...

Бичсэн: Обдоо

За тэгэхээр ийм байна. Хүнд хэцүү үе бол боломж завшаан гэдэгтэй та бүхэн санал нийлэх байх. Хамгийн хэцүү үед бүх боломжоороо мэрийдэг хүн амжилтанд хүрдэг. Тийм ч учраас энэ чанарыг би өөртөө би болгомоор байна. Хүн том болох тусмаал бэрхшээл дунд сөгдөх юм даа. Бэрхшээл гэдэг улигт зовлонгүй бол бид хэн ч биш. Нэг ийм утгатай эртний үг байдаг ч би яг таг хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр таны хувьд хүйтэн өдөр байлаа ч магад дараа нь хамгийн дулаан өдрүүдийн нэг юм шиг байх болно гэсэн үг л дээ. Мэрийгээд шаналаад л энд тэнд юмаа амжуулах гээл гүйж байх тэр өдөр хамгийн хэцүү юм шиг байсан ч маг...

12:33 - 2008-08-16 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

ДОРЖООГИЙН ЗОДООН

Бичсэн: Обдоо

Найз маань надад үүнийг ярьсан юм. Доржоо гээд 10 жилдээ бол үнэн баавартай сайхан хүнд гар байсан гэнэ. Өөрөө бол чадах юмандаа үнэн баавартай, чадахгүй юмандаа бол ёстой миа, яс юман дээрээ юу ч чаддагүй тийм нэгэн гар байжээ. Ангиараа маргалдаж муудалцахад жижиг биетэй дийлэх нөхөртэйгээ маргалдаад пэнзийдэг гэнэ.  Тэгээд харин жинхэнэ зодоон болоход  алга болчихдог гэнэ.

Нэг удаа автобусанд Доржоотой явсан ангийн хэдэн нөхөд тэнд байсан атамануудтай муудалцан  гар зөрүүлж.  Автобусаар дүүрэн хүмүүс орилж, хашгараад л бөөн юм болж л дээ. Манай хэд ч сэхээ авсан чинь  нөхдүүд зодоонд дийлд...

14:35 - 2008-08-13 - Сэтгэгдэл {22} - Сэтгэгдэл бичих

Блогчдын бичлэг өдрийн сонин дээр гарчээ

Бичсэн: Обдоо

Зиа хожуу дуулгаж байгаадаа хүлцэл өчиж байнаа.

Монголын блогчдын холбоо нийт блогчдынхоо бичлэгийг сонинд хэвлүүлэх, телевизээр нэвтрүүлэх, эмхэтгэл болгон хэвлүүлж захын хорооллын иргэдэд тараах гэсэн үйл ажиллагааны зорилттой байгааг эрхэмүүд мэдэж байгаа биз ээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд өнгөрсөн бямба гаригт "Өдрийн сонин"-ын дугаарт "Блог ертөнц" хэмээн нэрлэгдсэн бүтэн нүүр дүүрэн блогчидын бичлэг хэвлэгдэн гарлаа. Мөн тус сонины  вэб сайтад тавигдсан байна. 

"Блог ертөнц"-д:

- GoGo.blog-ийн Үлэмж блогийн "Дарангуйлагчийн дурсгалыг хүндэтгэсэн нь ба арван жилийн хөгтэй явдал",

-Бо...

17:52 - 2008-08-08 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

RICHMAN

Бичсэн: Обдоо
 

RICHMAN

 

Урьд нь би хэзээ ч ийм олон найзтай байгаагүй. Одоо бол би хамгийн баян хүн. Бүр хамгийн баян хүн шүү.  Нэгхээн жилийн өмнө би нэт , блог, за тэгээд л бичлэгь чат, мессенжэр,  сэтгэгдэл энэ тэрээ гэж мэддэгүй байлаа. Тогтмол хүрээнд уулздаг хэдэн найзтай,  алба амиар харьцдаг хэдхэн танилтай байлаа. Меесенжэр интернэт гээч зүйлийн тухай өчүүхэнч ойлголтгүй 27_ насны босгыг алхсан нэгэн эр байлааа. Одоо бол би өөрийгөө нээтгүйгшээр, блогггүйгээр, блогчидгүйгээр , VimO найзуудгүйгээр, Монголхүүхэдийн нөхөдгүйгээр, Амьдрах хүслэнгийн андуудгүйгээр төсөөлж чадахгүй болж.. Үүнээс илү...

14:43 - 2008-08-06 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА

Бичсэн: Обдоо
 

МОНГОЛ ХҮҮХЭД САНААЧЛАГА
ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ДАГАСАН НЭГДЭЛ

Аливаа зүйлийг хийж бүтээхэд санал санаачлагаас гадна хамгийн гол нь ямар баг бүрдсэн байна вэ гэдэг их чухал.
Тэгвэл Монгол Хүүхэд санаачлага маань сэтгэл нийлсэн, асар богинохон хугацаанд бие биеэ сайтар ойлгож чадах залуус юм. Ихэнхи хүмүүс блог гэдэг юу болохыг ойлгодоггүй, мэдэх нэг нь цагийн зугаа гаргах нэг хэрэгсэл мэтээр ойлгодог. Магадгүй энэ тийм байж болох ч блог ертөнцөөс бүтээлч, хамт олонч, бие биеэ ойлгодог найзууд төрж, хамтран ажиллах түншээ олон ажиллах блог гэсэн нэгэн хүчирхэг хүрээлэн бидний нийгэмд гарч ирээд ...

12:57 - 2008-08-04 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

ТАМ

Бичсэн: Обдоо
 

Там

Там хаана байдаг вэ? Диваааажингийн шатны доод талын хонгилд уу ? Эсвэл кинон дээр гардаг тогоо шатсан аймшгийн царай зүстэй нөхдүүдээр харгалзуулаад халуун тосонд дунд хэвтдэг юм уу? Ямар юм болоо ? Тамын тухай хүн бүр л өөр, өөрийн бодолтой таамагтай байх… зарим нь нэгэн нь тамд очиж үзсэн ч байж магадгүй. Гэхдээ жинхэнэ амьд там манайд бий. Бүр манай улсад азийн цагаан дагинад бий… ард түмний маань дунд бий.

 …….. онд болсон хэргийн талаар л даа. Хэрэг, хэрэг гэхээр битгии нээх гайхаараа эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа тэнд төрсөн эх хүний хийсэн үйл, аймшигт явдал юм ш...

10:21 - 2008-08-01 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Эмэгтэйчүүд.... бас .. бус

Бичсэн: Обдоо
   

Нүүр, амнаасаа, биенээсээ гэрэл гэгээ цацруулаад л өлсөж цангасан хэн нэгэнд ус түгээж байгаа юм шиг явах нь амьдарлын гол утга учир ч байж мэднэ. Ийм байх чинь хамгийн сайхан юм тээ. Хүмүүс энэ хорвоо дэлхий дээр нэгнийгээ ээжийгаа аавыгаа,  эмээ, өвөө,  эгч, ах,  дүү нараа, амраг нэгнээ, харсан нэгнээ хайрлаж, дурлах гэж ирдэг. Би нэг хүнтэй танилцсан.Ядаж байхад дурламтгайг хэлэх үү. Аймааар гоё нүдтэй гэж байгаа Хавьд тийм гоё нүдтэй хүн хараагүй гэж мөрийцөхөд ч бэлэн байна. Хэзээ ийшээ ирэхийг нь хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ахиад нэг хүнтэй танилцсан. Энэ чинь харин их зүгээр юм....

10:43 - 2008-07-16 - Сэтгэгдэл {18} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody