инээмсэглэл

Гашуун сургамж

Бичсэн: Melody

Нэгэн үзэсгэлэн төгөлдөр бүсгүй манай ажил дээр хүрэлцэн ирж бидэнтэй уулзлаа. Баярцэцэг гэгч энэхүү хуульч бүсгүй цэл залуухнаараа хэрнээ нүдэнд нь гуниг хурсны учир гэвэл аймшигт осолд өртөж хамт явсан найз бүсгүйгээ алджээ. Түүний хоёр найз бүсгүйн нэг нь нуруу нугасандаа хүнд гэмтэл авсны улмаас насан туршдаа суунга болсон хэдий ч амийг нь аварсан хэмээн Баярцэцэгт талархаж яваа гэнэ. Угтаа Баярцэцэг түүнд тусалсан биш тэрхүү бүсгүй өөрөө амь насаа хадгалан үлджээ. Учрыг тайлбарлая.
Нэгэн сайхан өглөө гурван найз бүсгүй машин хөлөглөн хотын шуугианаас холдон амралтын өдрийг хөдөө өнгөрөөхө...

16:37 - 2009-12-04 - Сэтгэгдэл {12} - Сэтгэгдэл бичих

Serial killers-9

Бичсэн: Обдоо


Yang Xinhai , Yoo Young-Chul, бас Монгол гэмт хэрэгтнүүд...

Энэ удаад Азийн цуврал алуурчдыг оруулахаар шийдлээ. Азиуд угаасаа хаалттай ул.. Хийж байгаа зүйл нь ч тэр далд байдаг ... Угаасаа ийм зүйлийг нийгэмдээ ил цацаад байдаггүй сонин улс. Тиймээс энэ тухай зарим нэг зүйлсийг өгүүлсүү.

Yoo Young-Chul:

33 настайдаа цаазаар авахуулсан. Түүнийг 19 аллагад буруутгадаг боловч тэр өөрөө 26 алсан гэж мэдүүлсэн байдаг. Өмнөд Солонгосын мөрдөн байцаагч Huh Won-Sik хэлэхдээ түүнийг тус улсын түүхэн дэх хамгийн аймшигтай алуурчин хэмээн тодорхойлжээ. Биеэ үнэлэгч, массажист...

16:36 - 2009-11-23

Criminal man & prostitutor

Бичсэн: Обдоо

Аав маань бичгийн хүн байсан. Би ч  бас энэ “бурхнаас” давуу чанарыг удамшиж төрсөн, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалдаг жирийн нэг судлаач залуу. Хуульч мэргэжилтэй боловч криминологич гэж хэлүүлэх, хэлэх  дуртай.  Ажилдаа, амьдралдаа өөртөө байгаа юм бүхэндээ хайртай бас дуртай. Чин сэтгэлээсээ гүнд нь орж судалж, юмны мөн чанарыг мэдэхийг хичээдэг шунхан улаан залуу насаараа, найзуудаараа гоёдог  тийм л залуу.  Бид энэ номоороо зүй бус зүйлийг  сурталчилах, түгээх гэсэнгүй. Харин хүмүүс яагаад гэмт хэрэг үйлддэг, яагаад ийм байдалд хүрдэг гэдгийг харуулахыг, бодит байдлыг м...

13:25 - 2009-11-19 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

serial killer- 8

Бичсэн: Обдоо

Ганнибал- Жеффри Дамер
Жинхэнэ ганнибал. Дэлхийн шилдэг цуврал алуурчинд энэ эрийг багтаахгүй бол алдас болно. “Хүн идэгч” нэрээрээ сериал криминал ертөнцөд тун алдартай  тэрээр 1990 онд Америкийг жинхэнэ донсолгож, дэлхий даяар шуугиан тарьж байлаа. Түүний бодит дүрээс сэдэвлэн “Хурга майлах цагаар”, Ганнибал зэрэг кинонууд хийгдсэн.
       Чихэр боовны үйлдвэрийн ажилчин, садист, гомосексуалист, ганнибал алуурчин энэ хорвоо дээр олон байхгүй гэж найдаж байна. Түүний уран нарийн арга хэрэглэж, зэрлэгээр алж идсэн хүний тоо 15, бусдыг нь тогтоож чадаагүй юм.
        1991 оны 6 дугаар сарын дула...

10:49 - 2009-11-18 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна.

Бичсэн: Обдоо
“Би чадна” гээд Хүүхдийн төлөө төвөө хөл дээр нь босгох гээд энэхүү бичлэгийг бичиж сууна. Улс гэрийг байгуулахад хүн бүрийн хүчин туслалцаа хэрэгтэй гэдэг шиг надад хүүхдүүдэд маань туслалцаа, сэтгэл зүрхний хандив хэрэгтэй байна. Ямар нэг төрийн бус байгууллагын нэр барьж мөнгө төгрөг нэхээгүй, залилан хийх гээгүй юм шүү. IMG_3101

Угаасаа цэвэр хувь хүмүүсийн өглөг, дэмээр боссон энэхүү төв маань нэг жилийн ойтойгоо золгож байна. Зөвхөн өнчин ядуу хүүхдүүд гэж туйлшрахгүй гэр орондоо хичээл ном унших, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж тааруу тийм газар газар… хүүхдүүдийн инээд хөөр бялхсан, буж...

13:41 - 2009-11-16 - Сэтгэгдэл {7} - Сэтгэгдэл бичих

Сант толгой, Хүслийн мод

Бичсэн: Melody



Хөвсгөл аймгийн нутагт, нуурын зүүн эрэгт, Алаг Царын голын цутгал хэсгээс холгүй Сант толгой гэж бий. Сант толгойд завиар очиж хүрэхээс өөр зам үгүй.



Завинаас буугаад Сант толгой өөд тэмүүлэн гарахад Далай Ээжийн өвөр дээр гарсан мэт санагдана.


 




Доош харвал далайн усанд оюу уусгасан мэт, хэдэн цагаар ч хамаагүй ширтэж зогсмоор...



Сант толгой нь эрт дээр цагийн бөөгийн тахилгатай газар юмсанж.





Сант толгой дээр байх овооноос гадна Хүслийн мод хэмээх энэхүү шүтээн жил бүр тахих ёстой бас нэгэн бөө мөргөлийн газар аж. Хүслийн модыг тахихаа болиод хэдэн жилийн нүүр үзэхэд мод хугарчээ. Сүүлийн жилүү...

20:24 - 2009-11-15 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Serial killer-7

Бичсэн: Обдоо


Kenneth Bianchi, Angelo Buono

”The Hillside Stranglers” нэрээ алдаршсан цуврал алуурчид

1970 онд хэд хэдэн бага насны охидыг хэрцгийгээр хүчиндэж, мөчилж алсан хэрэг гарч цагдаагийнхан Бианчиг сэжиглэн баривчилжээ.

Ёолинда Вашингтон 1 настай 10 сарын 17 нд алуулснаар үеэлүүдийн цуврал эхэлжээ. Yүний дараагаар 15 настай Judith Miller, 21 настай Elissa Kastin, гээд зэрэмдэглүүлсэн, мөчлүүлсэн цогцоснууд ар араасаа хөвөрч эхэлжээ.

Хиллсайдын боомилогч: 1951 оны 5 сард Нью Иорк хотын Орчэстр дүүрэгт Процедант шашинт эхээс Кеннет Бианчи мэндэлжээ. Тэр 11 насандаа сургуульд сурдаг байхдаа уур уцаарта...

11:08 - 2009-11-11 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

Serial killer-6

Бичсэн: Обдоо

Александр Пичушкин

 Москва хотод дөчин есөн хvн алсан хэргийн шvvх хурал 2008 онд болж. “Чикатилогийн шийрийг хатаасан эр” гэж яригддаг. Оросын хэвлэлийн хэрэгслvvд тvvнийг баривчилсний дараа тvvнийг “Битцевскийн Манъяк” гэж нэрлэжээ. Уг гэмт хэрэгтэн залуу нь 33 настай бөгөөд тvvнийг Александр Пичушкин гэдэг аж. Тэрээр нэг хэсэгтээ хийсэн хэргээ хvлээхгүй байсан бөгөөд эцэстээ нотлох баримтанд гүйцэгдэж 61 хvн алснаа мэдүүлсэн юм. Тэрээр 1992 оноос Москвагийн өмнөд хэсгээс эхэлж хvн алж эхэлсэн бөгөөд бvтэн 14 жил тvvний аллага vргэлжилжээ.

Тэрээр 2006 оны 6-р сард баригдсан юм. Оросууд тvv...

09:25 - 2009-11-04 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Заяын Хүрээ

Бичсэн: Melody
   
Архангай аймгийн Цэцэрлэг хотоор дайран өнгөрөх бүрдээ үзэсгэлэн төгс Булган уулыг харж сүрдсээр аян замаа үргэлжлүүлдэг билээ... Төрөл бүрийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуудын орон болсон Дархан Цаазат Булган уулын тухай өгүүлэхээ түр азнаад "гайхамшгийн авдар" гэмээр нэгэн газрын тухай ярих гэсэн юм.  



"Эд нар надаас айж байгаа болов уу" хэмээн чулуун арслан сэтгэл зовнино.



1586 онд Заяын хүрээний дуганыг байгуулсан бол 1679 онд 5 дацан, 200 ламтай хийд болон өргөжжээ.



Түүхэн талаас өгүүлэхийг түр азнаад практик талаас энэхүү хийдэд юу олж үзэх, мэдэх боломжтойг бичихийг илүүд үзлээ: 1-рт ...

20:37 - 2009-11-03 - Сэтгэгдэл {9} - Сэтгэгдэл бичих

Туулайтай түрийвч

Бичсэн: Обдоо

Би нэг ийм түрийвчтай болсон юм. Зүгээр хямдханд ч биш авмаар санагдаад авчихсан . Заримдаа би этгээд байх дуртай, бусдаас ялгарах дуртай. Магадгүй тийм болоод л хүүхдийн гэмээр ааш авир гаргадаг байх. Туулайтай түрийвч. Томоос том туулайны дүрстэй. Ямар сайндаа түрийвчээ ажил дээрээ унгаачихваа. Тэгсэн хүүе нөгөө дадлагын охин түрийвчээ хаячихаж гэхэв дээ. Энэ ч яахав дөнгөж сая гэртээ ирчихээд сууж байна л даа. Тэгсэн манай дүүгийн 6 настай охин түрийвчийг маань их л шохоорхож байнаа. Тэгснээ Обдоо ах та энийг хаанаас авсан гэж намайг түлдэг байгаа. Орйд сэтгэц болон хувь хүнийхээ ху...

12:47 - 2009-11-01 - Сэтгэгдэл {11} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody