инээмсэглэл

Чиний ямар байх чинь надад огт хамаагүй

Бичсэн: Melody
Өөрийн дотоод сэтгэлдээ хүн бүр өөрийгөө тодорхой хэмжээнд үнэлж дүгнэдэг. Гэхдээ ингэж өөрийгөө үнэлж дүгнэхэд доорх 15 зүйлс огт хамаагүй гэнэ шүү. Зарим хүмүүс янз бүрийн юм бодчихоод түүндээ бат итгээд нэг л их гутарч гуньсан явдаг. Танд тийм найз нөхөд байдаг бол та доорх 15 зүйлсийг тэдэнд хэлж өгөөрэй. Өөрийгөө хувь хүний үүднээс үнэлж цэгнэхдээ эдгээр зүйлсийг бүрмөсөн хая гэсэн энэ зөвлөмжийг өөр өнцгөөс нэг хараад уншаад үзээрэй, бас л сонин юм:

1. Гэр бүлийн байдал. Гэрлэсэн, бэлэвсэрсэн, ганц бие байх нь өөрийгөө үнэлэх үнэлэмжинд чинь огт нөлөөлөх ёсгүй.
2. Хийж байгаа ажил алба...

15:52 - 2015-01-18 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

21-р зууны галзуучууд

Бичсэн: Melody
Дээр үед сэтгэцийн өвчтэй хүмүүсийг Шар Хадны эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлдэг байсан, одоо ч хэвээр байх. Ихэвчлэн бүтэлгүй дурлалаас нэг бол номын цагаан солионоос болж галзуурдаг байсан гэсэн. 21-р зуунд тэднээс өөр төрлийн галзуучууд их болсон гэсэн. Жишээ нь, бодит байдлаас зугатаж Фэйсбүүк ухаж өдөр хоногийг өнгөрүүлдэг хүмүүс олноор бий болсон. Амьдрал дээр гарч найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэн, эсвэл гэр бүл зохиож бүрэн дүүрэн амьдралаар амьдрахаас айдаг мань мэт шиг хүмүүс Фэйсбүүкээр амьсгалдаг болсон. Энэ нь хүндрээд өвчин болоод байгаа.
Дараагийн нэг өвчлөл нь "насан туршийн оюутан"...

15:19 - 2014-11-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Завгүй залхуу

Бичсэн: Melody


Завгүй залхуу гэж үг сонссон уу? Тэр чинь би. Байнга завгүй тэгсэн мөртлөө аймшигтай залхуу. Би бүр сүүлдээ ажилчдын гуанз руу алхаж очиж хоол идэхээс залхуурч үдийн цайны завсарлагааны 30-40 минутанд гэртээ харьж унтахыг илүүд үзэж байна гэвэл та итгэхгүй дээ. Бодит байдал ийм л байна. Маш их ажил ширээн дээр овоорсон, цаана нь хуанли дүүрэн төлөвлөсөн ажил, утсаа нээж үзвэл бас л гэртээ амжуулах ёстой зөндөө ажил, шүүгээ уудалвал бас л унших ёстой номнууд, гэртээ харихад бас л уншиж эхлэх ёстой эсвэл уншиж дуусгах ёстой баахан номнууд, компьютер асаавал янзлах ёстой баахан файлууд. Орондоо о...

12:06 - 2014-11-25 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Түүний багваахай цэцэг

Бичсэн: Melody
 
Тэр охин нөхөртэй, бас хүүхэдтэй. Тэднийхээ төлөө, бас ээжийнхээ төлөө л үдшийн бүрийгээс өглөөний наран мандах хүртэл ажиллана. Шөнийн ээлжинд ихэд ядарна. Гэвч тэр их сэргэлэн цовоо, хөгжөөнтэй, алиа хонгор ааштай. Ажилдаа махруу бас ч зарчимч. Нэг өдөр шивээс хийлгэжээ. Хөөрхөн багваахай цэцэг шивүүлсэн нь ил тод биш, өөрт нь ямар нэгэн учир утгыг илэрхийлж байсан нь ойлгомжтой. Хүнд харагдахааргүй газар шивүүлсэн нь тийм ч чухал биш, ил газраа ч шивээс хийлгэх нь хувь хүний дурын асуудал. Гэтэл нөхөр нь уурлаж, шивээстэй хүнтэй амьдрахгүй гэж түүнийг дарамтлан шивээсийг нь арилгуулжээ. Ар...

14:12 - 2014-11-20 - Сэтгэгдэл {0} - Сэтгэгдэл бичих

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

Бичсэн: Обдоо
 ХБИ /хөгжлийн бэрхшээлтэй иргэд/-ийн талаар нэг судалгаа хийсэн юм л даа. Тайлан мониторинг энэ тэр нь олон улсын болон төрийн байгууллагаад очих байх. Зүгээр л энгийн байдлаар энэ тухай бичмээр санагдаад. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулийн зүйл хэсгүүд хэрэгждэггүй. Шалтгаан нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан хууль учраас хамаагүй хэмээн нийт масс, ажил олгогчид хардаг явдал. Хөдөлмөр эрхлэлт, боловсрол олголт энэ тэрийн тухай ярих ч юм биш. Хамгийн хачин нь хүн амьдарлынхаа туршид янз бүрийн байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болдог гэдгээ ухамсарладаггүй. Муу ёрлож байгаа...

18:37 - 2011-07-31 - Сэтгэгдэл {6} - Сэтгэгдэл бичих

модон хохимой

Бичсэн: Обдоо
Хувь ч бай хувьсгал ч бай ийм өдөр ажил явдаггүй нигууртай. Хаанаас хэн нь ямар гайгаар хар гариг эрхсийн нөлөөтэй өдрүүд гаргаад ирсэн юм бүү мэд. Шашин шүтлэгийг хүндэтгээд үүнийг бичих болсон шалтгаанаа дурдсуу.. Өглөө ч юм уу орой явдаг зурхай, өдрийн өнгө хүний сэтгэл санаагаар нь уяж бүтээгүй ажлын бурууд модон хохимой өдөр буруутсанаар асуудал шийдэгддэг уламжлалтай. Угаасаа буруугийн эзэн тодорхой. Тэр гайт өдөр. Бурууг модон хохимойд тохож хаячихаад унаад өгнө. Өөн тийн бас час өдөр. Бас лайтай ажил явдаггүй өдөр. Цаашаа үргэлжилвэл үс авахуулахад муу өдөр дараалан хэд хоног тохиож хэ...

18:45 - 2011-07-25 - Сэтгэгдэл {2} - Сэтгэгдэл бичих

Бичсэн: Обдоо
"Төрдөө үнсүүлж түмэндээ үнэлэгдэнэ" хэмээн шагнуулж байгаа хүмүүс ярих дуртай болжээ. Хоолой зангируулан, самсаа бохируулан, хүүрнэж байгаа нэгний барин тавин яриаг үзвэл төрийн хошуу нойтон бас халуухан байдаг ажээ. Hot шүү. Шагнал хэмээх зүйлийг төр хэмээгч бодож олсон боловч хоёулаа хий хоосон эд. Хүмүүс ажил хийхгүй болохоор мотивацжуулах гэж гаргасан эд соц нийгмийн үед хэрхэн хүчээ авсан хийгээд манайхан үүний төлөө үхэн хатан зүтгэдэгийг энд дурдах нь илүүц биз. Энэ гэлтгүй цагдаа, цэргийн цол ч учиртай. Дарамт, шахалтан дор ажиллаж байгаа хүн 3 жил болоод залхдаг гэдгийг дээр үед нэг ...

18:44 - 2011-07-25 - Сэтгэгдэл {3} - Сэтгэгдэл бичих

такси

Бичсэн: Обдоо
 Хөдөөнөөс орж ирсэн гарууд гэж ирээд муулаад яахав. Зүгээр л "такси үйлчилгээ" гэдэг зүйл манайд хөгжөөгүй болохоор л бичиж байгаа юм. Саяхандаа нэг дуудлагын таксиний жолооч арван жилийн охиныг сургуульд нь хүргэж өгөхдөө хүчиндчихээд мэлзээд байсан. Бүр дуудлагын таксины жолооч шүү. Охин сургууль руугаа хүргүүлчихээд буух гэж байхад нь бузар этгээд хүслээ хангаж л дээ. Ядаж байхад таксины шил хар өнгийн хуулгатай, хөшигтэй гэж байгаа. Охин хар гүйхээрээ уйлаад сургууль руугаа орж л дээ. Шүүх дээр бузарлагч хэргээ хүлээхгүй байсан боловч машины арын суудал дээрээс олдсон үрийн шингэнд хийсэн...

18:43 - 2011-07-25 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Гадаад пасорч

Бичсэн: Обдоо
 Гарчгаас ойлгосон байх. Гадаад паспорт авсанаасаа хойш хамгийн холдоо л Эрээн нэг удаа явж байлаа. Ид шидийг нь тэгэхэд л үзсэн байх. Тэрнээс хойш ийш тийш яваагүй, боломж ч олдоогүй учраас нэг мухарт хийгээд хаячихсан байсан хэрэг. Нэг тийш явах хэрэг гараад гадаад паспортоо сунгуулав. 12500 төгрөг- 5 жил. Гэхдээ сунгуулсан өдрөөс биш хугацаа дууссан өдрөөс хойш болохоор нэг жил хүрэхтэй үгүйтэй сунгана гэнэ. За тэгээд үйлчилгээний хүнд суртал, бохир заваан орчин, арын хаалга энэ тэрийг уншигч авхай та хэлүүлэлтгүй мэдэх хойно дурдахаа больё. Хамгийн гол нь гадааад паспортыг олгосноос хойш х...

18:38 - 2011-07-25 - Сэтгэгдэл {4} - Сэтгэгдэл бичих

Заримдаа

Бичсэн: Melody


Сайн байна уу, Блог минь. Ажил ажил гэсээр блогоо бичих ямарч завгүй байлаа. Ажил ярьмааргүй байгааг минь ойлгоорой. Бясалгал болон амьсгалын дасгал ингэж их шаргуу хөдөлмөрлөх эрч хүчийг надад өгч байлаа. “Уурхайд байдаг гэр” буюу өрөөндөө ганцаар амьдрах болсондоо урамшиж, хамаг хана туургаа хэд хоногийн өмнө зүлгэж зүлгэж, цоо шинэ ширээ олж аваад, хоёр цоо шинэ сандал авчруулаад, интернетийн кабель утасаа 20 метр болгож шинэчилж уртасгаж аваад сайхан болоо сая нэг. Санаа сэтгэл өөдрөгөөр ажлаа тарж гэртээ ирэх хичнээн сайхан. Өрөө цэвэр цэмцгэр, эмх замбараатай, гэгээ татсан… Ширээн дээр х...

21:06 - 2011-06-04 - Сэтгэгдэл {1} - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
инээмсэглэл таны залуу насын чимэг эрч хүч билээ


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2010 онд юунаас гархуу
- шинэ онын мэнд залуусаа
- эрхэм блогчид
- 10 хоночихсон шүү
- охаёоо 4 дэх өдөр шүү
- 2 дахь өдөр
- охаёоо
- тамхи бид 2-н үерхэл
- өглөөний мэнд
- саятан
- барилга
- эрхэм блогчид

Найзууд
- Обдоо
- Melody